Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 8-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021 оны 8-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-09-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 8-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 16.7-19.2 градус дулаан, бусад нутгаар 9.1-14.4 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Хөхморьтод 30, Тооройд 29, Бигэр, Алтайд 28, Шаргад 27, Халиунд 26, Жаргалан, Даривт 24, Тайшир, Төгрөгт 23 градус дулаан, бусад сумуудад 16-21 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Тайширт -4, Тонхилд -2, Цогт, Есөнбулагт -1, Бугат, Төгрөгт 0, бусад сумуудад 1-12 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 24-25 градус дулаан, бусад нутгаар 13-19 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 58, Алтайд 53, Бигэрт 52, Шаргад 49, Баян-Уулд 46, Хөхморьтод 45, Тонхил, Жаргаланд 44, Цээлд 43, Цогтод 42, Бугат, Даривт 41, бусад сумуудад 35-40 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Тонхилд -4, Чандмань, Цогтод -1, Есөнбулаг, Баян-Уул, Гуулинд 0 градус дулаан, бусад сумуудад 1-8 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Төгрөгт 24.5 мм, Есөнбулагт 23.2 мм, Даривт 22.6 мм, Эрдэнэд 19.4 мм, Тайширт 16.7, Баян-Уулд 16.3 мм, Тонхилд 16.0 мм, Дэлгэрт 13.2 мм, Гуулинд 12.6 мм, Цогтод 11.8 мм, Тооройд 8.8 мм, Халиунд 6.3 мм, Хөхморьтод 5.9 мм, Чандманьд 5.5 мм, Цээлд 5.4 мм, Бугатад 4.6 мм, Жаргаланд 3.7 мм, Бигэрт 2.7 мм, Шарга, Алтайд 2.6 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 23 м/с, Хөхморьтод 22 м/с, Тонхил, Шаргад 20 м/с, Тооройд 19 м/с, Есөнбулагт 18 м/с, бусад сумуудад 10-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, ихэнх сумуудад цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал (2021 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар) 75.0 хувьд буюу Есөнбулаг, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Тайшир, Бигэр, Дарив, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ сумуудад ургамлын ургалт хэвийн буюу сайн, 25.0 хувьд дунд буюу Алтай, Бугат, Баян-Уул, Цогт сумуудын нутгаар ургалт удаашралтай, муу буюу ургамлын ургалт муу гарсан газар байхгүй.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /